
Тусгаар тогтнолын ордонд шатрын Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 22-23-ны өдрүүдэд болж байна.
Рапид төрийн эрэгтэйчүүдийн ангилалд 114 шатарчин өрсөлдөхөд 11 настай Ц.Ананд 9 өрөгт ялагдалгүй (8.5 оноо) түрүүлсэн бол тус төрлийн эмэгтэйчүүдийн ангилалд 53 шатарчин өрсөлдсөнөөс WIM Б.Мөнгөнзул 9 өрөгт 7.5 оноогоор тэргүүн байр эзлэв.
Рапид төрлийн 13 дахь, блиц төрлийн эрэгтэйчүүдийн 19, эмэгтэйчүүдийн 16 дахь удаагийн тэмцээнд түрүүлсэн тамирчин ирэх сард Катар улсын Доха хотод болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох юм.


Сэтгэгдэл ( 0 )