Нярай хүүхдийнхээ зургийг нийтэлсэн И Ши Ён шүүмжлэлд өртөв

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 11 сарын 24

 

Жүжигчин И Ши Ён нярай хүүхдийнхээ зургийг нийтэлсэн ч удалгүй устгажээ. Ердөө 17 хоногтой охиндоо Санта Клаусын хувцас өмсгөж, зул сарын бэлгийн хайрцагт хийж, унтаж байгаа мэт харагдах энэхүү энэхүү зураг нь олон нийтийн зүгээс багагүй шүүмжлэл хүртсэн байна. 

Зургийн тайлбар хэсэгт жүжигчин бүсгүй "Энэ жилийн зул сарын чимэглэлийн талаар юу гэж хэлмээр байна даа?" хэмээн бичсэн байжээ. Интернэт хэрэглэгчид түүнийг хүүхэдтэйгээ яг л гоёл чимэглэл мэт харьцсан хэмээн шүүмжилж, жүжигчин бүсгүй постоо удалгүй устгасан байна. 

Жүжигчин бүсгүй өнгөрөгч гуравдугаар сард нөхрөөсөө салж буйгаа зарласан бол долоодугаар сард хоёр дахь хүүхдээ тээж буйгаа зарласан. Нөхрөөсөө салсан хэдий ч хүүхэд тээхээр шийдсэн тэрээр үр шилжүүлэн суулгах замаар хүүхэдтэй болсон бөгөөд нөхрийнхөө зөвшөөрөлгүй эсийг нь ашиглан хүүхэдтэй болсон нь маргаан дэгдээгээд байсан юм. Гэсэн ч хүүхдэдээ эцгийнх нь үүргийг гүйцэтгэх болно гэдгээ мэдэгдсэн билээ. 

 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.189.121) 2025 оны 11 сарын 26

Хүнд гаж донтнууд

0  |  0
Зочин(66.181.189.121) 2025 оны 11 сарын 26

Хүнд гаж донтнууд

0  |  0
Зочин(66.181.189.121) 2025 оны 11 сарын 26

Сохор зоосгүй хэрэг шиг

0  |  0
Зочин(66.181.189.121) 2025 оны 11 сарын 26

Сохор зоосгүй хэрэг шиг

0  |  0
Зочин(66.181.189.121) 2025 оны 11 сарын 26

Сохор зоосгүй хэрэг шиг

0  |  0
ganaa(178.174.229.45) 2025 оны 11 сарын 24

HUURHUN BNA AAA

0  |  0
Top