Жүжигчин Г.Отгонцэцэгийн эргэн ирэлт

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 11 сарын 24

 

“Skymedia” корпорацын шинэ төсөл болох “THE TRAUMA” олон ангит уран сайхны кино нээлтээ хийлээ. 

Өнөөгийн нийгэмд асуудал дагуулж буй “донтолт” түүнээс үүсдэг “траумаг” бодит үйл явдлаас сэдэвлэн баяжуулж туурвисан онц сонирхолтой энэхүү кинонд "Драм"-ын Отгоо буюу жүжигчин Г.Отгонцэцэг дүр бүтээжээ. 

"Орхидос" уран сайхны киноны хойд эхийн дүрийг хэн хүний сэтгэлд үлдтэл бүтээсэн тэрээр энэ удаад ямар дүр бүтээсэн бол? "Хувьсал" продакшнаас уран бүтээлийн гараагаа эхэлж, тайз, дэлгэцийн уран бүтээлд өөрийн авьяас чадвар, гоо үзэсгэлэнгээрээ ялгарч, удалгүй УДЭТ гэх босго өндөр айлын үүдийг татаж орсон тэрээр ийнхүү дэлгэцнээ эргэн ирлээ. 

Тэртээ 14 жилийн өмнө гарсан зүрх эмтрэм хэрэг хүн бүрийн сэтгэлд “ТРАУМА” болон үлджээ. Тэдгээр хүмүүсийн хувьд өөрсдийн сэтгэлийн шаналлаас хоромхон зуур ч гэсэн холдох цорын ганц арга нь мансуурал хэдий ч эцэс сүүлдээ донтолт болон хувирна. Бодит үйл явдлаас сэдэвлэн бүтээсэн тус киног GoPlus, SKYmedia -н видео сангаас болон бямба гараг бүр Central TV-ээр үзэх боломжтой. 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(202.179.27.215) 2025 оны 11 сарын 26

гАРЧИГАА ХҮРТЭЛ БОДОЖ ӨГМӨӨР ЮМ ДАА. мАГТАХ ГЭЭД БАЙНА УУ, МУУЛАХ ГЭЭД БАЙНА УУ. нААД ЖҮЖИГЧИНГ ЧИН мОНГОЛЧУУД ЧАМААС ИЛҮҮ МЭДЭЖ ХҮНДЭЛЖ ЯВДАГ ЮМ ШҮҮ. ҮНЭХЭЭР АВЬАСТАЙ ЖҮЖИГЧИН. ХАРИН ЯАГААД СОНИН ХҮМҮҮСТЭЙ ХАМТ ИЙМ ЮМАНД ОРЧИХОВ ДОО. НЭГЭНТ ОРСОН ЮМ ЧИНЬ ТЭВЧЭЭРТЭЙ БАЙЖ БИЕ ХААГАА УЛАМ САЙХАН, ГОО БОЛГООРОЙ ДОО. ЧАДНА АА.

0  |  0
Зочин(59.153.113.232) 2025 оны 11 сарын 25

Киногоо нээчхээр л эргэн ирэлт болчих уу, сайн муу, хүнд хүрч чадаж эсэх нь ор хамаагүй, эргэн ирэлт гэж эргэж ирээд тодорхой үр дүн гаргахыг хэлдэг биш үү, долоогчид нээрээ цусгүй ална шүү

0  |  1
Top