К-Драм дахь "хайрт өвөө" И Сүн Жэ 91 насандаа ТААЛАЛ ТӨГСЛӨӨ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 11 сарын 25

 

К-Драма сонирхогчдын сэтгэлд "хайрт өвөө"-ийн дүрээрээ хоногшсон жүжигчин И Сүн Жэ 91 насандаа таалал төгслөө. 

Талийгаачийн ар гэрийнхний мэдээлснээр И Сүн Жэ нь энэ сарын 25-ны өдөр буюу өнөөдөр үүрээр таалал төгсжээ. 2025 оны 10-р сард эрүүл мэндийн асуудалтай байгаагаа олон нийтэд мэдэгдсэн тэрээр амьдралынхаа төгсгөл хүртэл жүжиглэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан билээ. 

Өнгөрсөн дөрөвдүгээр сард зохион байгуулагдсан 37 дахь удаагийн Korea PD Awards-аас "Шилдэг эрэгтэй жүжигчин" шагнал хүртсэн түүний харьяа агентлагийн захирал "Ноён И-ийн биеийн байдал муу байгаа тул энэ удаагийн шагнал гардуулах ёслолд оролцож чадсангүй. Тэррээр PD Awards-ын арын албаныхан болон шүүгчдэд гүн талархал илэрийлснийг уламжилж байна" хэмээж байсан. 

Жүжигчин И Сүн Жэгийн ойрын эх сурвалж "Түүний биеийн байдал эрс сайжирсан. Одоогоор хөдөлгөөнтэй холбоотой асуудал л бий. Түүний хөлийн булчингууд хөгшрөлтөөс үүдэн суларсан тул тэрээр олон нийтийн өмнө гарахгүй байхыг илзүүд үзэж байгаа. Тиймээс шагнал гардуулах ёслолд оролцохгүй байхаар шийдэж, шагналаа төлөөлөгчөөрөө дамжуулан авсан" гэх тайлбар өгч байжээ. 

Жүжигчин И Сүн Жэ 1961 онд анх жүжигчний гараагаа эхэлж байжээ. Өнгөрсөн хугацаанд нийт 100 гаруй алдартай к-драм, кино жүжигт тоглож, ард түмэндээ хүндлэгдсэн түүнд олон нийт хүндэтгэл үзүүлэн, эмгэнэл илэрхийлсээр байна. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top