Anuxai’s fitness | Дундын хэмжилтийн үр дүн үзэгчдийг ГАЙХШРУУЛАВ

2025 оны 11 сарын 25

Биеийн тамир, фитнесийн спортоор дамжуулан эрүүл амьдралын хэв маягийг түгээгч, нийгэмд нөлөөлөгч "Anuxai’s fitness" үндэсний шоу нэвтрүүлгийн дөрөв дэх улирлын зургаа дахь дугаар өчигдөр (2025.11.24) цацагдав. Бэлтгэлийн үеийн хатуу чанд дэглэмийг давах сэтгэлийн тэнхээ, өөрийгөө ялан дийлэх хүсэл эрмэлзлээр дүүрэн оролцогчид өөрсдийгөө ялан дийлж, зорилгынхоо тал хувьд хүрсэн үү, эс хүрсэн үү гэдгээ харлаа. 

"Өөртөө хувьсал хий" уриатай тус шоуны оролцогчид  хэдэн кг хассанаа мэдэх дундын үзлэгтэй, шийдвэрлэх өдрөө баяр хөөр дүүрэн угтжээ. Дундын хэмжилтийн үр дүнгээ харсан оролцогчид улам ихээр хичээх эрч хүч, урам зоригтой болсон гэдгээ илэрхийлэв.

Оролцогч Г.Отгонцэцэг 22 хоногийн хугацаанд 6,6 кг жин хасаж, цээжний тойргоос 11 см, бэлхүүсний тойргоос 17 см, өгзөгний тойргоос 4 см,  П.Хишигжаргал 9,2 кг жин, цээжний тойргоос 1 см, бэлхүүсний тойргоос 11 см, өгзөгний тойргоос 4 см, Томоко 22 хоногийн хугацаанд 6,7 кг жин хасаж, цээжний тойргоос 3 см, бэлхүүсний тойргоос 14 см, өгзөгний тойргоос 2,5 см, оролцогч П.Хишигбуян 22 хоногийн хугацаанд 3,6 кг жин хасаж, цээжний тойргоос 2 см, бэлхүүсний тойргоос 13 см, өгзөгний тойргоос 8 см, оролцогч С.Уранзаяа 22 хоногийн хугацаанд 7,8 кг жин хасаж, цээжний тойргоос 7 см, бэлхүүсний тойргоос 16 см, өгзөгний тойргоос 8 см, оролцогч Ариунаа 22 хоногийн хугацаанд 10,7 кг хасаж, цээжний тойргоос 6 см, бэлхүүсний тойргоос 14 см, өгзөгний тойргоос 3 см тус тус хасжээ.

Anuxai’s fitness-4 шоу Даваа, Пүрэв гараг бүр 20:30 цагаас ТВ8 телевизээр үзэгч танд хүрч байна

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top