ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Семёновын нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын тэмцээн болж өндөрлөлөө. Тус тэмцээн Нефтеганск хотод долоо дахь удаагаа зохиогдож байгаа юм.
Тэмцээний бүрэлдэхүүнд Дагестан, Осет, Москва, Новосибирск хот, Ханты-Мансийн өөртөө засах тойрог, Нефтеганск дүүрэг болон Азербайжан, Армян, Белорусс, Испани, Латви, Казахстан, Киргиз, Монгол, Тажик, Түрэг, ХБНГУ, Эстони зэрэг 24 багийн хоёр зуу гаруй бөхчүүд оролцсон байна. Манай тамирчид тус тэмцээнд анх удаа оролцсоноос гавъяат тамирчин Б.Наранбаатар 55 кг-ийн жинд алтан медаль, олон улсын хэмжээний мастер Э.Ням-Очир 66 кг-д мөнгөн медаль хүртжээ.
Мөн тэмцээний 120 кг-ийн жинд зодоглосон олон улсын хэмжээний мастер Ж.Чулуунбат тавдугаар байрт орсон байна. Сонирхуулахад, тэмцээнд хүнд жингийн олимп, дэлхийн аварга Александр Иваницкий, Давид Мусульбес нар хүндэт зочноор оролцох залуу бөхчүүдэд үзүүлэх хичээл заасан аж.
Сэтгэгдэл ( 0 )