Чөлөөт бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 26-31-нд Румын улсын Бухарест хотын үндэсний спортын "Sala Polivalenta" төвд болж байгаа билээ. Тус тэмцээний 28-ны өдөр эмэгтэй дөрвөн жингийн барилдаан боллоо. Энэ өдөр 59 кг-ын жинд хүүхдийн анхдугаар олимпийн аварга Б.Батцэцэг хүрэл медаль хүртлээ. 2011 оны чөлөөт бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тавь гаруй орны бөхчүүд оролцож байна. Дашрамд сонирхуулахад, өнгөрсөн жил Унгар улсын Будапешт хотод болсон залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Б.Даваасүрэн мөнгөн, 44 кг-ын жинд Э.Нарангэрэл, 51 кг-ын жинд Д.Отгонцэцэг, 67 кг-ын жинд С.Пүрэвхүү нар хүрэл медаль хүртэж байсан юм.
Эх сурвалж: Амралтын шуудан
Сэтгэгдэл ( 0 )