
Дуучин DAWN саяхан нэгэн алдартай нэвтрүүлэгт оролцжээ. Нэвтрүүлгийн үеэр урьд өмнөхөөсөө тэс өөр харагдсан тэрээр олон нийтийн ярианы сэдэв болоод байна.
Тод үсний өнгө, өвөрмөц хувцаслалт болон нүүр будалтаараа алдартай тэрээр дуучин Хёнь А-тай үерхэж байх үедээ "хачирхалтай" нэгэн хэмээн цоллуулдаг байв. Харин тэрээр энэ удаад энгийн нэгэн сургуулийн сурагч шиг харагдаж байсан нь ийнхүү олны анхаарлыг татжээ.
Хосууд 2016 оноос эхлэн зургаан жил үерхсэн бөгөөд 2022 оны 11-р сард албан ёсоор салсан. Түүний энэхүү өөрчлөлтийг шүтэн бишрэгчид нь Хёнь А-аас салсантай нь холбон тайлбарлажээ.
Хёнь А-тай үерхэж байсан залуус яг л чөтгөрт эзэмдүүлсэн мэт хачирхалтай харагддаг байсан тухай интернэт хэрэглэгчид онцлоод салалтын дараа эдгэрч, эрүүл хүн шиг болдог тухай өөрсдийн сэтгэгдлийг илэрхийлжээ.






Сэтгэгдэл ( 0 )