Б.Буджаргал өөрийнхөө дотоод ертөнцтэй нүүр тулахыг хүссэн хүмүүст зориулан АЯЛАЛ төлөвлөжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Хүний биеийн нөөц бололцоо, тэсвэр тэвчээр хаана хүрч болохыг тодоор харуулдаг хэт холын зайн гүйлтийн Дэлхийн аварга Б.Буджаргал өнөөг хүртэл нийт 28 уралдаанд оролцжээ. Ази тивийн 5 дээд амжилтыг эзэмшдэг тэрээр өөрийнхөө дотоод ертөнцтэй нүүр тулж, бие махбод, далд ухамсраа нэгэн зэрэг хөгжүүлэхийг хүссэн хэн бүхэнд дараах сонирхолтой аяллыг төлөвлөжээ. 

Энэхүү аялал нь таныг бясалгал, иог, эрүүл хооллолт, энергийн эмчилгээ, сургалт хөтөлбөрүүдээр дамжуулан өөрийгөө нээхэд тань туслах аж. Энэхүү аялалд хамрагдснаар стресс тайлагдаж, сэтгэл санаа тогтворжих ба биеийн ерөнхий  эрүүл мэнд сайжирч, дархлаа дэмжигдэнэ. Мөн өөрийгөө танин мэдэж, ухамсраа тэлэх боломж бүрдэн, эрүүл амьдралын дадлыг өөртөө суулгах боломжтой ажээ. 

Уг аялал БНХАУ-ын Юньнань мужийн Лижиан хотноо 2025 оны 12 сарын 20-ноос 2026 оны 1 сарын 11-ний хооронд нийт 21 хоногийн турш үргэлжилнэ. 

Юньнань мужийн Лижиан хот нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн түүхэн хот. Далайн төвшнөөс дээш өндөрлөг газар оршдог энэхүү хот нь эртний архитектур, усан хангамжийн систем, байгалийн үзэсгэлэнт газруудаараа алдартай ажээ. 

Өөрийнхөө дотоод ертөнцтэй нүүр тулж, бие махбод, далд ухамсраа нэгэн зэрэг хөгжүүлэхийг хүссэн энэхүү аяллын үнийн хувьд хоногоосоо шалтгаалан 2.2-3.3 саяын үнэтэй байх гэнэ. 

Аяллын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 9903-5645, 9311-5366 дугаарт холбогдон авах боломжтой. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top