.jpg)
Энэ оны Латин формейшн бүжгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 12-р сарын 13-нд Австри улсад зохион байгуулагдах гэж байна. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн манай улсаас "Star Dance", "Moon Dance" хамтлагууд оролцож байна.
Тэмцээний финалын шатанд Герман болон Австри, Монгол улсын баг тамирчид хүчтэй өрсөлддөг болоод олон жил өнгөрчээ. Тиймээс дээрх хамтлагуудын үзүүлбэрийг үзэгч, шүүгчид тэсэн ядан хүлээдэг байна. Манай улсын хувьд дээрх тэмцээнд хоёр хүчтэй баг өрсөлдөж буй гэдгээрээ тун онцлог. Монгол хүний ур ухаан, авьяас билэг, гоо үзэсгэлэн энэхүү тайзнаа гэрэлтэхэд ердөө нэгхэн хоног үлджээ.
"Star Dance" хамтлагийн хувьд бүжгийн аяа Д.Даваахүүгээр хийлгэдэг бол дэглэлтээ өөрсдөө хийдгээрээ олны анхаарлыг ихээр татдаг. Дэлхийн хэмжээнд өндөр зэрэглэлийн латин бүжиг дэглэдэг цөөхөн дэглээч бий. Тэдгээрийн нэг нь тус хамтлагийн амин сүнс болсон бүжиг дэглээч Д.Батсайхан, Н.Онондарь нар юм. Тиймдээ ч тэдний бүжигт Монгол гэх омогшил, эх орноороо бахархах бахархал нэвт шингэдэг гэхэд хилсдэхгүй.

2024 оны ДАШТ-д тус хамтлаг дөрөвдүгээр байрт шалгарч, "Финалын цом"-ын эзэд болсон. Тус тэмцээнд оролцсон "Монгол хийморь" бүжгийн бичлэг "World Dance Sport Federation" юүтүб хуудаснаа байршсанаас хойш хамгийн өндөр хандалт авсан бичлэгээр шалгарсан түүхтэй.
Тус бүжгийг бүжиг дэглээч Д.Батсайхан Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан дэглэсэн бөгөөд дэлхийн тавцан дээрээс эх орноо ийнхүү сурталчилсан билээ.
Энэ жилийн хувьд тэд мөн л бүжгийн аяа өөрсдөө шинээр бичүүлж, дэглэлт болон найруулгаа өөрсдөө хийжээ. Тиймдээ ч "Стар" хамтлагийн үзүүлбэр олон нийтийн зүгээс хүлээлт өндөртэй байна. Тэд ямар сюрприз бэлдэж, үзэгч, шүүгчдийг гайхшруулах бол?

"Moon Dance" хамтлагийн хувьд энэ жил " Чингис хаан" хэмээх нэртэй бүжиг бүжиглэхээр зэхжээ. Тэд хэдхэн хоногийн өмнө Стандарт бүжгийн ДАШТ-д амжилттай оролцож хүрэл медалийн эзэд болсон нь Ази тивээс медаль хүртсэн ховор амжилтын нэг болж, түүх бүтээжээ. Үргэлжлүүлэн ийнхүү латин бүжгийн ДАШТ-д оролцож буй тэд мөн л олны анхаарлын төвд байна.

Хамтлагууд ийнхүү уран нарийн мэдрэмж, чанд хатуу бэлтгэл, цуцашгүй хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэхэд ердөө хэдхэн цаг үлдлээ. Дэлхийн тайзнаа эх орныхоо нэрийг цуурайтуулж, Монгол хүний ур ухааныг гайхуулж буй баг тамирчдадаа амжилт хүсье.
.jpg)

Сэтгэгдэл ( 5 )
Gants udaa uneheer tentsvertei medeelel oruulsan bayarlalaa. Busad site uud ulaim tsaim Moon iin zahialgatai medeenuud oruulaad bdag. Moon nii Bagsh nar bugd Star hamtlagt bujiglej bsan bujigchid. Staraasaa Turin garsan bdag . Sain bujigchid sain menejmenttei Gadaad bagsh hulsulj bujgee jil bur degluulj delhiid ursulduj yavaa mundag menejmenttei bag. Star hamtlagiin huvid Batsaihan bagsh 2010 onoos hoish uuruu bujgee deglej uuriin uhaanaar oroltsoj yavaag ongsolj bichjee . Uneheer setgemjiin huvid delhiid tsuuhun tursun hun shuu. Moon ii bagsh tamirchid ch uuniig huleen zuvshuuruh baih.
Хоёр хамтлагийн мэдээллийг зэрэг оруулах бол зураг, агуулгын хэмжээ, онцлох өнцгийг тэнцвэртэй байлгах нь сэтгүүлзүйн шударга зарчимд нийцнэ. Нэгийг магтаж, нөгөөг хаяа мэт оруулах нь уншигчдад ташаа ойлголт төрүүлж болзошгүй.\n\nЦаашдын мэдээллүүддээ Монголын бүжгийн спортын хоёр том хамтлагийн бодит түүх, амжилтыг ижил түвшинд, шударгаар тусгахыг хүсье.
Ж.Сондор сэтгүүлч таны анхааралд:\n\nСая нийтэлсэн мэдээлэлд Star Dance хамтлагийг гурван зураг, урт магтаалаар онцолж, харин Монголын бүжгийн спортын өнгөрсөн 10 жилийн амжилтыг тогтвортой авч ирсэн Moon Dance хамтлагийг нэг зураг, богино дурдлагаар хавчуулаад өнгөрсөн нь мэдээллийн тэнцвэрийг алдагдуулсан харагдлаа.\n\nMoon Dance бол Монгол хүний ур чадварыг дэлхийд таниулна гэх уриаг 10 жилийн турш бодитоор хэрэгжүүлж, дэлхийн аваргын финалд 7 удаа шалгарч, 3 жил дараалан медаль хүртсэн хамтлаг. Харин Star Dance 2022 оноос финалд орж эхэлсэн, харьцангуй шинэ амжилттай баг.
Ж.Сондор сэтгүүлч таны анхааралд:\n\nСая нийтэлсэн мэдээлэлд Star Dance хамтлагийг гурван зураг, урт магтаалаар онцолж, харин Монголын бүжгийн спортын өнгөрсөн 10 жилийн амжилтыг тогтвортой авч ирсэн Moon Dance хамтлагийг нэг зураг, богино дурдлагаар хавчуулаад өнгөрсөн нь мэдээллийн тэнцвэрийг алдагдуулсан харагдлаа.\n\nMoon Dance бол Монгол хүний ур чадварыг дэлхийд таниулна гэх уриаг 10 жилийн турш бодитоор хэрэгжүүлж, дэлхийн аваргын финалд 7 удаа шалгарч, 3 жил дараалан медаль хүртсэн хамтлаг. Харин Star Dance 2022 оноос финалд орж эхэлсэн, харьцангуй шинэ амжилттай баг.
Ж.Сондор сэтгүүлч таны анхааралд:\n\nСая нийтэлсэн мэдээлэлд Star Dance хамтлагийг гурван зураг, урт магтаалаар онцолж, харин Монголын бүжгийн спортын өнгөрсөн 10 жилийн амжилтыг тогтвортой авч ирсэн Moon Dance хамтлагийг нэг зураг, богино дурдлагаар хавчуулаад өнгөрсөн нь мэдээллийн тэнцвэрийг алдагдуулсан харагдлаа.\n\nMoon Dance бол Монгол хүний ур чадварыг дэлхийд таниулна гэх уриаг 10 жилийн турш бодитоор хэрэгжүүлж, дэлхийн аваргын финалд 7 удаа шалгарч, 3 жил дараалан медаль хүртсэн хамтлаг. Харин Star Dance 2022 оноос финалд орж эхэлсэн, харьцангуй шинэ амжилттай баг.\n\nХоёр хамтлагийн мэдэ