Кларад БНХАУ-аас уригдсан Эмили Лиу тоглоно

З.Тэмлүүн | Zindaa.mn
2 цагийн өмнө

УДБЭТ-ын “Цөмөөхэй” балетын 12 дугаар сарын 19, 20, 21-ний өдрүүдийн үзвэрт Монголын балетын үндэсний сургуулийн "Сонгодог балет" хөтөлбөрийн сурагчид тоглож эхэллээ. 

Тус балетын өнөөдрийн буюу 12-р сарын 19-ний тоглолтын гол дүр Клара охинд БНХАУ-ын Тяньжин хотын "The Best Ballet Art Center" балетын сургуулийн сурагч Эмили Лиу (Emily Liu) тоглохоор Улаанбаатар хотноо ирэн бэлтгэлээ хийж байна.

"The Best Ballet" балетын урлагийн төв нь балетын боловсрол, уран бүтээлийн хөгжил, олон улсын соёлын солилцоог эрхэмлэсэн Тяньжин хот дахь орчин үеийн урлагийн төв бөгөөд насанд хүрэгчид болон хүүхэд, залууст балетын урлагийг илүү хүртээмжтэйгээр түгээн дэлгэрүүлж балетад дурлагч хүн бүрт өөрийгөө хөгжүүлэх, мөрөөдлөө бодит болгох боломжийг нээж өгөх зорилготой байгууллага юм. 
 

Монголын балетын үндэсний сургууль нь   "The Best Ballet Art" балетын урлагийн төвтэй албан ёсоор хамтын үйл ажиллагаа эхлүүлж байгаа бөгөөд цаашид Монгол, БНХАУ болон олон улсад хүүхэд, залуус, нийгэмд чиглэсэн соёлын солилцооны олон төсөл, хамтын үйл ажиллагааг гүйцэтгэхээр төлөвлөжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top