Нийслэлийн шатар сонирхогчдын 2025 оны аваргууд тодорлоо

2025 оны 12 сарын 22

Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Нийслэлийн Шатрын холбоотой хамтран “Шатар сонирхогчдын 2025 оны Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг энэ сарын 20, 21-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Тэмцээнд есөн дүүргээс шалгарсан 81 шатарчин, нийслэлээс 14 төрийн албан хаагч, нийт 95 шатарчид өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа. Нийслэлийн аваргаас шалгарсан 18 шатарчин ирэх сарын 10,11-ний өдрүүдэд Нийслэл хотод зохион байгуулагдах УИХ-ын даргын ивээл дор болох “Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн”–д оролцох оролцох юм. Ерөнхий шүүгчээр М.Гүнбаяр ажиллаж, шагналыг Нийслэлийн Шатрын холбооны ТУЗ-ын  дарга Ц.Батсайхан гардуулав.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top