ТАНИЛЦ | Монгол Улсын гавьяат тамирчин Б.Энх-Оргил

Э.Тэргэл | Zindaa.mn
3 цагийн өмнө

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.

Энэ үеэр “Шандас ММА тулааны клуб”-ын холимог тулааны мэргэжлийн тамирчин, Дэлхийн аварга Баатархүүгийн Энх-Оргилыг Гавьяат тамирчин цол хүртээлээ.

Гавьяат тамирчин цол хүртсэн Баатархүүгийн Энх-Оргил Ховд аймгийн Жаргалант суманд 1988 оны 12 дугаар сарын 30-нд мэндэлжээ. Өдгөө 37 настай. 168см өндөр. Анх тавдугаар ангид байхдаа Ховд аймгийн таеквондогийн “Эрин” клубт орж, бэлтгэл хийж эхэлсэн тэрбээр 25 жил спортоор хичээллэж байгаа аж.

Б.Энх-Оргил Аварга Биеийн Тамирын Дээд Сургуульд бодибилдинг, фитнесийн дасгалжуулагч мэргэжлээр суралцаж, тулааны урлагаар хичээллэсэн байдаг. 2009 оноос мэргэжлийн тулааны спортод хөл тавьсан тэрбээр анх “Road to ONE: Mongolia” шоунд оролцож амжилтын гараагаа эхэлсэн бөгөөд удалгүй 100 мянган ам.долларын гэрээ байгуулж, ONE FC холбоонд багтжээ. Тэрбээр мэргэжлийн тулааны дэвжээнд нийт 13 тулаан хийж 10-т нь ялалт байгуулжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top