"Ерөнхийлөгчийн цом"-ын барилдаанд Б.Орхонбаяр ТҮРҮҮЛЛЭЭ

Э.Тэргэл | Zindaa.mn
2 цагийн өмнө

“Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээсний 114 жилийн ойд зориулсан “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх барилдаан өнөөдөр /2025.12.29/ Бөхийн өргөөнд болж байна.

Тус барилдаанд зодоглохоор улсын аварга хоёр, улсын арслан зургаа, улсын заан 9, улсын харцага 16, улсын начин 25 нийт улсын цолтой 58 бөх бүртгүүлснээс Сэлэнгэ аймгийн харьяат Улсын Арслан Баярсайханы Орхонбаяр, Ховд аймгийн Мөст сумын харьяат, аймгийн арслан Мягмардоржийн Баяржавхлан нар үзүүр түрүүнд үлдсэн юм. 

Улмаар Улсын Арслан Б.Орхонбаяр 7 даван түрүүлж, М.Баяржавхлан үзүүрлэлээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top