Спортын сэтгүүлчид Төрийн одон, медаль хүртлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээсний дунд Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн спортын сэтгүүлчид багтсан юм.
 


СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
 

  • Монголын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч асан, Азийн спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгчийн зөвлөх Чүлтэмийн Отгонбаатар
     

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
 

  • МҮОНРТ-ийн редактор, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Гарьдшувуугийн Отгонжаргал
  • “ETV” телевизийн спортын сэтгүүлч, тайлбарлагч Сосорбарамын Шижирбат
     

АЛТАНГАДАС ОДОНГООР:
 

  • “Чеймп Медиа”-гийн фото сэтгүүлч Жаргалсайханы Адилбиш
     

Үзэг нэгт анд нөхөд та бүхэндээ болон гэр бүл, хамт олонд нь амжилт, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Мөн удахгүй морилон ирэх шинэ 2026 оны мэндийг хүргэе.
 

МОНГОЛЫН СПОРТЫН СЭТГҮҮЛЧДИЙН ХОЛБОО

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top