Жирэмсэн эмэгтэйг охиных нь хамт хөнөөсөн этгээдийг ЦАГДАН ХОРЬЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2026 оны 01 сарын 07

 

БЗД-ийн нутаг дэвсгэр Дарь эхэд хүн амины ноцтой хэрэг гарсан. 30 настай эмэгтэйг 3 болон 4 настай охинтой нь хамт хутгалж, ээж 4 настай охинтойгоо амиа алдсан харамсалтай хэрэг гарсан бөгөөд энэ талаар ЦЕГ “ Цагдаагийн байгууллагад 2026.01.04-ний өдрийн 23.00 цагийн орчимд БЗД-ийн 27 хорооны нутаг Дунд дарь эх ..... тоотод “манай эхнэр нас барсан байна” гэх мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулахад 30 настай, эмэгтэй М, 4 настай, эмэгтэй А, 3 настай, эмэгтэй, А нарын биед мэс ашиглан халдаж, М, 4 настай А нарын амь нас хохирсон болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна. Дээрх хэрэгт ЦБ-аас ажлын хэсэг байгуулан иргэн 48 настай эрэгтэй Б-г холбогдуулан шалгалтын ажиллагаа явуулж байна. Цаашид хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг нийтэд мэдээллэх боломжгүй. 3 настай эмэгтэй А-н биеийн байдал хүндэвтэр эмнэлэгийн байгууллагын хяналтад эмчлэгдэж байгаа” гэлээ.

Дээрх хэрэгт цагдаагийн байгууллагаас ажлын хэсэг байгуулан иргэн 48 настай эрэгтэй Б-г холбогдуулан шалгалтын ажиллагаа явуулсан ба тухайн хэргийг үйлдсэн этгээд хажуу айлын хөрш нь байж болзошгүй гэж хэргийн мэдээлэлд авагдсан.

Тэгвэл дээрх этгээдийг баривчилсан шийдвэрийг шүүхээс хүчинтэйд тооцон, цагдан хорьсон байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top