СЭРЭМЖЛҮҮЛЭГ | Хоёр иргэн автомашиндаа НАС БАРСАН байдалтай олджээ

Ж.Сондор | Zindaa.mn
2026 оны 01 сарын 07

 

Асаасан хучлагатай автомашин дотор суусны улмаас 2 иргэн амь насаа алдсан байж болзошгүй дуудлага, мэдээлэл бүртгэгдээд байна.

Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 06-ны өдөр “2 хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Урьдчилсан байдлаар иргэд хашаан дотроо хучлагатай байсан Hyundai Sonata 6 маркийн тээврийн хэрэгслээ асааж, дотор нь сууж байхдаа угаартсан байдалтай нас барсан нөхцөл байдал тогтоогдоод байна.

Иргэд өвлийн улиралд автомашинаа хучлагатай байх үед асааж машин дотор удаан хугацаанд агаар сэлгэхгүй битүү орчинд суух нь хүчилтөрөгчийн дутагдал үүсэх, угаарын хийд хордох, амь насанд аюул учруулах эрсдэлтэй тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top