.jpg)
48 дахь удаагийн “Дакар ралли” Саудын Арабт үргэлжилж байна.
Саудын Араб улсад үргэлжилж буй “Дакар ралли” уралдааны гурав дахь өдрийн уралдаанд гавьяат тамирчин Э.Халиунболд дөрөвдүгээр байр эзэллээ.
“Тал нутгаас Дакарт” төслийн тамирчин Э.Халиунболд 4 цаг 56 минут 33 секундээр нийлбэр дүнгээр 15, Ралли-2 ангилалдаа дөрөвдүгээр байр эзэлж, Монгол Улсын түүхэн дэх дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.
Тэрээр мөн “Дакар ралли-2024” тэмцээний 12 дахь өдрийн уралдаанаас хойш топ 5-д багтсан анхны ази тамирчин болж байна.
.jpg)

Сэтгэгдэл ( 0 )