ГИХГ-аас иргэдийн мэдээлэл хадгалагдаж байсан 8 нөүтбүүк алдагджээ

Ж.Сондор | Zindaa.mn
2026 оны 01 сарын 08


Гадаадын иргэн харьяатын газарт иргэдийн мэдээлэл хадгалагдаж байсан найман ширхэг нөүтбүүк алдагдаж, цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ. 

Өнгөрөгч арванхоёрдугаар сард эл явдал болсон бөгөөд ГИХГ-ын IT хариуцсан ажилтан "Хулгайд алдсан" гэж мэдүүлээд байгаа аж. Гэсэн ч уг этгээд дээрх зүйлсийг барьцаалан зээлдүүдэх газарт өгсөн гэх өөр нэг эх сурвалжийн мэдээлэл байна.

ГИХГ-аас яаралтай мэдээлэл хадгалж байсан гэх серверт нэвтрэх эрх бүхий нөүтбүүкүүдийг шалгах ажиллагааг мөн явуулж байгаа аж. 

Аюулгүй байдлын зэрэглэлтэй мэдээлэл алдагдсан байж болзошгүй нөхцөл байдал үүсгэсэн энэхүү хэргийг олон нийтээс нуусан, мэдээлэл задруулахгүй байхыг удирдлагуудын зүгээс анхааруулсан гэх мэдээлэл ч байна. Тус газрын даргаар Н.Ууганбаяр ажилладаг. 

Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн, шалгалтын ажиллагааг үргэлжүүлж байна. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top