
Дуучин Рианна өнгөрөгч есдүгээр сард гурав дахь хүүхдээ төрүүлсэн билээ. Харин тэрээр энэ онд багтан дөрөв дэх хүүхдээ өлгийдөн авахад татгалзах зүйл байхгүй гэдгээ илэрхийлжээ.
Тэрээр саяхан Монтана Брауны дахин жирэмслэх эсэхээ бодож буй талаарх бичлэгээ нийтэлжээ. Уг бичлэгтээ "2026 онд халуухан, секси болно эсвэл жирэмсэлнэ" хэмээн бичсэн байх бөгөөд Рианна үүнтэй нь санал нийлж буйгаа илэрхийлжээ.
Түүний энэхүү хүсэл шүтэн бишрэгчдийнх нь санааг багагүй чилээсэн бололтой. Гэр бүлээ нэгдүгээрт тавьж, хөгжмийн ертөнцөөс завсарлага аваад буй түүнээс шүтэн бишрэгчид нь шинэ цомог нэхэж эхэлсэн байна.
Рианнагийн хувьд реппэр A$AP Rocky-той 2020 оноос эхлэн болзож, 2022 болон 2023 онд хүү, 2025 онд охинтой болсон. Өнөр өтгөн гэр бүлтэй болох мөрөөдөлтэй Рианна дахиад төрөхөд бэлэн байгаагаа ийнхүү илэрхийлжээ.



Сэтгэгдэл ( 0 )