ДАКАР 2026 | Гавьяат тамирчин Э.Халиунболд түүхэн амжилт бүтээлээ

2026 оны 01 сарын 18

48 жилийн түүхтэй авто мото спортын олимп гэгдэх “Дакар ралли” уралдаанд Монголын хоёр тамирчин тоосоо өргөж, Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Халиунболд түүхэн амжилт байгууллаа.

Саудын Арабын Хант Улсад болсон “Дакар Ралли-2026” уралдаанд Э.Халиунболд нийлбэр дүнгээр 16 дугаар байрт хурдалж, Ралли-2 төрөлд зургаадугаар байрт, "Шилдэг шинэ тамирчин"-ы  (Best Rookie) гуравдугаар байрт шалгарав.

ОУХМ Пүрэвдоржийн Мөрөн нийлбэр дүнгээр 29-р байр, “Ралли-2” ангилалд 19-р байрт бичигдэж, түүхэн амжилт үзүүллээ

Монгол залуусын “Дакар”-т бичсэн цоо шинэ түүх.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ган(59.153.87.8) 2026 оны 01 сарын 18

Баяр хүргэе. Их тэвчээр хатуужил нөр их хөдөлмөр зүтгэл, том зориг зүрх, гайхалтай авьяас чадварын үнэлгээ шүү. Амжилт

0  |  0
зүч(202.126.90.131) 2026 оны 01 сарын 18

баяр хүргье...

0  |  0
шиэнков (66.181.166.134) 2026 оны 01 сарын 18

юун шинэ тамирчин бэ? олон жил уралдаад Монгол Улсын гавьяат тамирчин болчихсон ш дээ, арабууд манай хүнийг доромжлоод бх шиг

1  |  0
Top