ThunderZ | "Гэгээн" клипний нээлтээ кино театрт ХИЙНЭ

2 цагийн өмнө

"YouTube" дээр долоо хоногийн дотор л хоёр сая үзэлтийг авч, шинэ амжилт тогтоогоод байгаа реппэр "ThunderZ" "Гэгээн" дууныхаа клипний нээлтийг /2026.01.21/ хийнэ. Мөн 2026 оны тавдугаар сарын 23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох "Tengri" тоглолтынхоо талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх аж. 

Тэрээр энэ талаар өөрийн цахим хаягтаа "Монголд анх удаа клипны нээлт хийх гэж байна. Маш олон хүн ийм санал тавьсан тул ганцхан удаа буюу 1.23нд “Гэгээн” клипээ Corprate-ийн кино танхимд ирсэн хүмүүсдээ үнэ төлбөргүй үзүүлэхээр боллоо.

Мөн клипны уран бүтээлчид арын багийнхан маань ирж улаан хивсний ёслол явна. Үйл ажиллагаа 17:00 цагт эхлэнэ. Мөн “Тэнгри” тоглолтын хэвлэлийн баг хурал давхар болох бөгөөд тасалбар худалдаа бас байх болно.Мөн нэг surprise бий" гэжээ. 

 

"Гэгээн" дууг сонсох:

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top