
Алдарт 2NE1 хамтлагийн ахлагч CL-г гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутган, хэргийг прокурорт шилжүүлжээ. Түүний гэм буруутай болох нь тогтоогдвол хорих ял авч ч магадгүй талаар эх сурвалжууд дурдсан байна.
Тэрээр 2020 онд "Very Cherry" хэмээх энтертайнмент компани байгуулсан бөгөөд компаниа бүртгүүлээгүй үйлдэл нь Соёл урлагийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл хэмээн үзэж цагдан хорихгүйгээр байцааж, хэргийг нь прокурорт шилжүүлжээ.
Түүний энэхүү үйлдэлд хуулийн дагуу хоёр хүртэлх жилийн хорих ял оноох, 20 сая вонын мөнгөн торгууль ногдуулах хүртэлх арга хэмжээ авч болзошгүй гэжээ.
Өмнө нь уг төрлийн гэмт хэрэгт жүжигчин Кан Дун Вон холбогдож байсан. Түүний хэргийг шүүхээс хэрэгсэхгүй болгож байсан бөгөөд Кан Дун Вон нь тус агентлагийн үйл ажиллагаанд оролцдоггүй гэх үндэслэлээр ийнхүү цагаатгагдаж байжээ.
Тиймээс дуучин CL-д хэрхэн ял шийтгэл ногдуулах нь дэлхий нийтийн анхаарлын төвд байна.



Сэтгэгдэл ( 0 )