Жүжигчин Ким Сон Ху татвараас зайлсхийсэн хэрэгт холбогджээ

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Өмнөд Солонгосын жүжигчин Ким Сон Ху татвараас зайлсхийсэн хэрэгт нэр холбогджээ. 

2026 оны 2-р сарын 1-нд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд жүжигчин Ким Сон Ху татвараас зайлсхийх зорилгоор өөрийн нэр дээр тусдаа компани байгуулсан байж болзошгүй тухай мэдээлэл цацжээ.Тэрээр 2024 онд Сөүл хотын Ёнсан дүүрэг дэх хаяг дээрээ продакшн компани бүртгүүлсэн байсан нь ийнхүү хэрэгт холбогдох шалтгаан болжээ.  

Түүний харьяа агентлаг болох Fantagio "Энэхүү компани нь татвараас зайлсхийх зорилготой байгуулагдаагүй. Зөвхөн уран бүтээл төлөвлөх, зохион байгуулахад чиглэсэн” гэж мэдэгдсэн ч олон нийт энэхүү мэдэгдэлд итгэлтэй бус байгаагаа илэрхийлжээ. Энэ нь саяхан дэлгэцнээ цацагдсан “Can This Love Be Translated?” киноны нэр хүндэд сөргөөр нөлөөлж эхэлсэн байна. 

Тэрээр мөн экс найз бүсгүйдээ зүй бус хандсан гэх маргаанд өртөн хэдэн жилийн турш кино урлагаас хөндийрсөн. Сүүлийн жилүүдэд уран бүтээлдээ эргэн орж, ром-комын ханхүү хэмээн нэрлэгдээд байсан ч ийнхүү дахин маргаанд өртөж, карьер нь уналтад орж болзошгүй нөхөлд ороод байгаа ажээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top