.jpg)
Өмнөд Солонгосын Roo'ra хамтлагийн экс гишүүн Гу Ён Үг 2013 онд насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлсэн хэргээр хорих ял авсан. Шоронгоос гарсныхаа дараа шагайндаа электрон гав зүүх болсон тэрээр дахин нийгмийн харилцаанд орж чадахгүй байгаа тухайгаа дурдсан нь цахим орчинд халуун сэдэв болоод байна.
Шагайдаа электрон гав зүүсэн хамгийн анхны алдартан болсон тэрээр твиттер хуудаснаа "Би яг 13 жил 8 сар 21 хоногийг ажил хийж чадалгүй өнгөрөөлөө. Энэ нийгэмд намайг ажилд авах газар байхгүй бололтой. Хайртай нохойгоо хооллохын тулд мөнгө олох боломж надад үнэхээр байхгүй юм гэж үү? Засран хүмүүжүүлэх гэдэг нь хүмүүсийг нийгэмд эргэн ороход нь туслах ёстой боловч над шиг хүмүүсийг нийгэм эргэн хүлээн авах нь туйлын хориотой зүйл мэт үздэг ертөнцөд бид яаж амьдарч, яг юу хийх ёстой вэ?" гэжээ.
Түүний хувьд шоронд 2.6 жилийн хорих ял эдэлж, гурван жилийн турш цахим гав зүүсэн. Үүнээс хойш юүтүб суваг болон бусад платформуудаар дамжуулан олон нийттэй харилцах гэсэн боловч хэн ч түүнийг хүлээн авахыг хүсээгүй аж.
Олон нийтийн зүгээс түүнийг дахин урлагт хөл тавихыг эсэргүүцэхийн сацуу нийгмийг соён гэгээрүүлэх ёстой хүмүүс гэмт хэрэг үйлдсэн бол түүнийхээ хариуцлагыг зүй ёсоор үүрэх ёстой хэмээн шүүмжилж байгаа бол хэсэг бүлэг хүмүүс түүнийг зохих шийтгэлээ үүрсэн тул нийгмийн амьдралд эргэн оролцох эрхтэй хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ.


Сэтгэгдэл ( 0 )