Обуна буюу Б.Болор-Эрдэнэ Грэммийн наадамд уригджээ

Ж.Сондор | Zindaa.mn
3 цагийн өмнө

 

ЦХХХ-ны дэд сайд асан Б.Болор-Эрдэнэ буюу Обуна хөгжмийн ертөнцийн шилдгүүдийг шалгаруулдаг Грэммийн наадамд уригдан, дэлхийн ододтой гэрэл зургаа татуулжээ. 

Энэ тухайгаа тэрээр "Амьдралдаа Grammy-д уригдана гэж зүүдэлж ч явсангүй. Одоо болтол итгэж өгөхгүй л байна. Үнэхээр гайхалтай байлаа. Хиймэл оюуны карьер өөрөө хил хязгааргүй бас олон улсын боломжууд гаргаж ирдэг юм байна" гэжээ. 

Уг наадамд үндэсний брэнд болох Michel & Amazonka брэндээр гоёсон тэрээр алдарт дуучин Лэди Гага, Крис Браун, Жон Леженд, Рөүсэ, Чаппел Роан зэрэг алдартнуудтай зургаа татуулсан байна. 

Түүний хувьд Илон Маскийн "Space X" компанид ажиллахаар болсноо зарлаж байсан цаг саяхан. Түүний ачаар Монголчууд Старлинкийн интернэттэй болсон бөгөөд Грэммийн наадамд хөгжим болон технологийн салбарын уялдаа холбоог харуулах зорилгоор уригдсан тухай эх сурвалж дурдсан байна. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top