Итали улсын Милан хотноо болж буй Олон улсын олимпын хорооны 145 дахь удаагийн чуулганаар Олимпын дүрэмд оруулах хэд хэдэн нэмэлт, өөрчлөлтийг баталлаа.
Эдгээр өөрчлөлт нь "Олимпын бэлгэ" тэмдгийн тодорхойлолт, бүтцийн ойлголтыг илүү тодорхой болгож, Олимпын брэндийн хамгаалалтыг бэхжүүлэх зорилготой юм.
Уг саналыг ОУОХ-ны Хууль зүйн асуудал эрхэлсэн комиссын зөвлөмжид үндэслэн 2025 оны арванхоёрдугаар сард болсон ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурлаас Чуулганд өргөн мэдүүлжээ.
Олимпын бэлгэ тэмдэгтэй холбоотой заалтуудаас гадна, ОУОХ болон өргөн хүрээний Олимпын хөдөлгөөнд гарсан өөрчлөлтүүдийг тусгах зорилгоор дүрмийн бусад хэсэгт ч мөн нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.
Батлагдсан өөрчлөлтүүдийн гол агуулга:
2026 оны хоёрдугаар сарын 3-наас хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх Олимпын Хартийн шинэчилсэн хувилбарыг цахимаар нийтэлсэн байна.
Олимпын Харти нь анх 1908 онд “Annuaire du Comité International Olympique” нэртэйгээр хэвлэгдсэн бөгөөд Олимпизмын суурь зарчмууд, ОУОХ-ноос баталсан дүрэм, дагалдах заалтуудыг нэгтгэн тусгасан баримт бичиг юм. Энэхүү Харти нь ОУОХ-ны үндсэн дүрэм (статут) бөгөөд Олимпын хөдөлгөөн дэх өөрчлөлтүүдийг үнэн зөв тусгах зорилгоор тогтмол шинэчлэгдэж ирсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )