Жүжигчин Ха Жун Ү, Ча Жун Вон нар энэ онд багтаан хуримаа хийнэ гэв

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Өмнөд Солонгосын жүжигчин Ха Жун Ү болон Ча Жун Вон нар энэ онд багтаан хуримаах хийхээр болсныг харьяа агентлагууд нь баталжээ.

“The Handmaiden”, “Along with the Gods” зэрэг кинонуудаараа алдартай болсон Ха Жун Ү болон загвар өмсөгч, жүжигчин Ча Жун Вон нар 2020 онд танилцаж, удалгүй болзож эхэлжээ. Оны эхээр Ха Жун Ү-г өөр салбарт ажилладаг эмэгтэйтэй хуримаа хийхээр болсон тухай мэдээлэл цацагдсан ч Dispatch болон бусад хэвлэлүүд түүний сүйт бүсгүй нь үнэн хэрэгтээ жүжигчин Ча Жун Вон болохыг илчилжээ. 

Хосууд 11 насны зөрүүтэй. Одоогоор хуримын тодорхой тов болон, байршил нууц байгаа бөгөөд зөвхөн ойр дотнынхны хүрээнд хийх магадлал өндөр байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top