Парисын "Их Дуулга”-д Монголын 15 жүдоч зодоглоно

2026 оны 02 сарын 05

2026 оны анхны олон улсын цуврал тэмцээн Парисын И"х дуулга” тэмцээнээр эхэлнэ.

Тэмцээн хоёрдугаар сарын 07-08-ны өдрүүдэд зохиогдоно. "Их дуулга" тэмцээнд оролцох үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчид өнөөдөр Франц улсыг зорилоо.
 

Манай улсаас тус тэмцээнд эрэгтэй долоо, эмэгтэй найман тамирчин оролцоно. Нийт 15 жүдоч өрсөлдөнө.  Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д Э.Ариунболд, Т.Түмэнжаргал, 66 кг-д Ё.Басхүү, Ө.Жанцандорж, 73 кг-д О.Уранбаяр, Л.Анхзаяа, 81 кг-д О.Шинэбаяр, эмэгтэйчүүдийн 48 кг-д Ж.Анударь, Г.Наранцэцэг, 52 кг-д М.Нандин-Эрдэнэ, М.Уранзаяа, 57 кг-д Т.Ариунзаяа, 63 кг-д Л.Энхрийлэн, -78 кг-д А.Дуламсүрэн, О.Хүслэн нар барилдана. Харин  Ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар Дасгалжуулагч МУГД П.Нямлхагва, Г.Болдбаатар  ажиллана.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.168.34.122) 2026 оны 02 сарын 05

Сүхбат нь ер нь хэний шавь болохоор дараад байдаг юм бол. 28 оны олимпод 28 настай торгон ирэн дээрээ ирэх ёстой залууг тэмцээн уралдаан үзүүлж байхгүй

0  |  0
Зочин(103.168.34.122) 2026 оны 02 сарын 05

Сүхбат гээд улсын аваргад 4 дарааллан түрүүлсэн залууг дарсаар байгаад алга болголоо шүү

0  |  0
Зочин(103.168.34.122) 2026 оны 02 сарын 05

Сүхбат гээд улсын аваргад 4 дарааллан түрүүлсэн залууг дарсаар байгаад алга болголоо шүү

0  |  0
Зочин(66.181.178.244) 2026 оны 02 сарын 05

Басхүү, Ариунболд гээд аль эрт үеээ өнгөрөөчихсөн баагийнуудын хэрэг одоо байдаг л юм байх даа, өөр хүн байдаггүй юм уу, нөгөө дархлагдсан хулгайч гээч шиг дархлагдчихсан баагийнууд юм болов уу

1  |  0
Top