Ким Юнагийн сурталчилгаанд тоглох "онцгой" нөхцөл ил болов

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Өмнөд Солонгосын уран гулгалтын хатан хаан гэгддэг Ким Юнагийн өнгөрсөн хугацаанд тавьж байсан тун ч онцгой нөхцөл ил болжээ. 

Тэрээр өнгөрсөн хугацаанд тоглосон 136 гаруй сурталчилгааны зураг авалтдаа нэгэн нөхцөл тавьдаг байсан бөгөөд сурталчилгаа бүр ойролцоогоор 1 тэрбум орчим вонын үнэтэй аж. Гэрээний хүрээнд тэрээр хамтарч буй компаниудаа уран гулгалтын спортод тодорхой хэмжээгээр ивээн тэтгэхийг санал болгодог байжээ. 

Карьерийнхаа оргил үед буюу 2007 оны үед түүнгүй сурталчилгаа гэж байдаггүй байв. 2012 он гэхэд нийт 136 орчим компанитай хамтран ажилласан байсан Ким Юнагийн энэхүү нөхцөл саяхан олонд ил болжээ. 

Үүнээс гадна хандивын үйл ажиллагаанд ихээр оролцдог түүний нийт хандивласан мөнгө 5 тэрбум вонд хүрэх гэнэ. Түүний энэхүү чимээгүй хэрнээ энэрэнгүй үйлс нь олны талархлыг хүлээж, зар сурталчилгааны ертөнцөд дахин цахиур хагалж ч магадгүй байдал үүсээд байгаа ажээ. 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top