Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг "World Ballet Grand Prix" уралдааны шүүгчээр уригджээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
3 цагийн өмнө

ЮНЕСКО-гийн FIBC (Federacion Internationale de Ballet Competitions) болон Олон Улсын балетын "Шорюү" нэгдлээс хамтран балетын хөгжлийг дэмжих зорилгоор зохион байгуулдаг нэр хүндтэй уралдаан болох "World Ballet Grand Prix" буюу "Дэлхийн балетын ГранПри" маргааш эхлэх гэж байна.

Монгол Улсын Гавьяат жүжигчин, Соёлын элч Д.Алтанхуяг энэхүү Олон улсад нар хүндтэй, сонгодог урлаг сонирхогчдын хүсэн хүлээдэг уралдааны шүүгчээр ажиллахаар уригджээ.

АНУ, Япон, ОХУ, Франц, БНХАУ, Араб, Малайз, Филиппин, Тайланд, Монгол гэхчлэн дэлхийн олон улс орнуудад ээлжлэн зочилдог "World Ballet Grand Prix" уралдаан энэ удаа Өмнөд Солонгосын Сөүл хотод болно.

Бүжгийн боловсролын хамгийн чухал нөлөөтэй тэмцээн хэмээн ЮНЕСКО-д үнэлэгддэг энэхүү гранпригаар дамжуулан хүүхэд, багачууд, бүжгийн урлагаар хичээллэгсдийн авьяас чадвар, техник, хөгжмийн чадвар, театрын элементүүдийг оролцуулан илэрхийлэх чадварыг үнэлдэг. Ийн олон талт үнэлгээгээр дамжуулан залуу бүжигчдэд дэлхийн нэр хүндтэй балетын сургуулиудад тэтгэлэг, сургалтын боломж олгох, нэр хүндтэй балетын хамтлагийн бүжигчдийг сонгох гээд олон талын ач холбогдолтой.

"Дэлхийн балетын ГранПри" нь энэ удаа Өмнөд Солонгосын Сөүл хотоос эхэлж, бүсийн тэмцээнүүдээр үргэлжлэх ба Пусан, Нью-Йорк, Сингапур, Токио, Шанхай, Улаанбаатар, Манила, Ром, Мадрид, Осло, Москва гэсэн 13 хотод болж, эцэст нь Москвад финалын шалгаруулалтаа хийх ажээ. 

"World Ballet Grand Prix - Korea" уралдаан хоёрдугаар сарын 7-9-ний өдрүүдэд үргэлжилнэ. 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top