“Дэрэн” клубийн өсвөрийн тамирчид Олон Улсын цомын тэмцээнээс хүрэл медаль, цом хүртлээ

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

БНХАУ-ын Гуанши мужийн Янгшуо хотод энэ оны 1 дүгээр сарын 31-нээс 2 дугаар сарын 6-ны өдрүүдэд зохиогдсон ОУ-ын хүүхдийн “Yangshuo CUP”-2026 хөлбөмбөгийн цомын тэмцээнд Монгол улсаас Дэрэн клубийн өсвөрийн тамирчид амжилттай оролцоод ирлээ.

Тус тэмцээнд 7 улсын 110 баг шандас сорьсон бөгөөд Дэрэн клубээс U8, U10, U12 насны ангилалд 3 баг 50 тамирчин, багш дасгалжуулагчийн бүрэлдхүүнтэй оролцлоо. Үүнээс U8 насны тамирчид 8 тоглолт хийснээс 6 хожил, 1 тэнцэл, 1 хожигдолтойгоор 30 багаас шөвгийн 4-т шалгарч Хүрэл медал, цомын эзэд боллоо.

Харин U10 насны баг тамирчид нийт 8 тоглолт хийснээс 4 хожиж 4 хожигдсон үзүүлэлтээр 16 багаас 7 дугаар байрт бичигдэж тэмцээнийг өндөрлүүлсэн бол U12 насны баг тамирчид нийт 8 тоглолт хийж 4 хожил, 1 тэнцэл, 3 хожигдлоор 15 багаас тэмцээний 6 дугаар байрт тус тус шалгарлаа.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top