ЦЕГ | Найз охиноо зодсон 16 настай Ч нь өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан

Ж.Сондор | Zindaa.mn
2026 оны 02 сарын 10

 

Цахим орчинд “...бага насны байж болзошгүй иргэд бусдыг хэл амаар доромжилж улмаар биед нь халдаж” байгаа бичлэг нийтлэгдсэн. Үүнтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ.

Уг мэдээлэлд "16 настай залуу Ч нь үерхэж байсан өмнөх найз охин болох 21 настай О-ийн биед хувийн таарамжгүй харилцааны улмаас халдаж, уг асуудлынхаа талаар бичлэг хийсэн нөхцөл байдал тогтоогдсон. Мөн хутга биедээ авч явсан болох нь тогтоогдсон. Дээрх үйлдлүүдэд шалгалтын ажиллагаа явуулж байна. 

16 настай Ч нь өмнө нь тодорхой төрлийн гэмт хэрэгт шалгагдаж байсан этгээд байгаа. Тус гэмт хэрэгт гурван хүнийг холбогдуулан шалгаж байгаа" гэлээ. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
рагов (66.181.166.134) 2026 оны 02 сарын 11

16 настай хүүхэдтэй 21 настай хүүхэн үерхэнэ гэх шиг

0  |  0
иргэн(192.82.65.208) 2026 оны 02 сарын 10

муу гөлөгийн хатуу шийтгэх хэрэгтэй ийм новшнуудыг бага дээр нь дарах ёстой шүү

1  |  0
Top