Талийгаач жүжигчин Кэтрин О'Харагийн нас баралтын шалтгааныг ил болголоо

Ж.Сондор | Zindaa.mn
3 цагийн өмнө

 

Алдарт "Home Alone" киноны жүжигчин Кэтрин О'Хара өнгөрөгч нэгдүгээр сарын 30-ны өдөр 71 насандаа таалал төгссөн билээ. Түүний биед хийсэн задлан шинжилгээний хариуг олон нийтэд дэлгэлээ. 

Холливудын жүжигчин Кэтрин О’Харагийн нас барахад хүрсэн шалтгаан нь уушгины судасны бөглөрөл гэж бүртгэгджээ. Харин шулуун гэдэсний хорт хавдартай байсан нь нас баралтын үндсэн буюу суурь шалтгаан байсан гэж Лос Анжелесийн Нийгмийн эрүүл мэндийн газрын тайланд дурдсан байна. 

Мөн тэрээр situs inversus хэмээх ховор төрлийн эмгэгтэй байсан бөгөөд энэ нь нийт хүн амын ердөө 0.01 хувь буюу 10,000 хүн тутмын нэгд тохиолддог. Эдгээр хүмүүсийн дотор эрхтнүүд эсрэг талдаа байрлалтай байдаг бөгөөд яг л толинд туссан мэт эсрэгцэж харагддаг байна. Энэхүү өвчин нь ерөнхийдөө хор хөнөөлгүй байдаг аж. 

Түүнийг нас барсан өдөр 911-д өглөөний 04:48 цагийн үед О'Харагийн гэрээс дуудлага иржээ. Түүнд амьсгалахад хүндрэлтэй байгаа тухай дурдсан байх бөгөөд удалгүй түүнийг эмнэлэгт хүргэсэн ч биеийн байдал нь сайжралгүй байсаар нас баржээ. 

Тэрээр "The Studio" киноны зураг авалтад оролцохоор төлөвлөж байсан ч нас барахаасаа хэдхэн хоногийн өмнө зураг авалтаа хувийн шалтгааны улмаас цуцалсан байна. Түүний ойр дотнынхон түүнийг нас барсан гэх мэдээг сонсоод цочролд орсон тухайгаа мэдэгджээ. Учир нь тэд түүний эрүүл мэнд сайнгүй байсан тухай ямар ч мэдээлэлгүй байсан хэмээсэн бөгөөд үүнд түүний нөхрийг буруутгах хандлага давамгайлсаар байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top