Алдаж боломгүй боломж - Хаврын балетын хөтөлбөр

З.Тэмлүүн | Zindaa.mn
3 цагийн өмнө

Магадгүй, хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцээд элсэлтээ авсан жилийн хөтөлбөртэй балетын сургалтаас хоцорсон эцэг, эхчүүд байвал анхаарлаа нааш хандуулаарай.

Монголын балетын хөгжил сангаас өөрийн харьяа Монголын балетын үндэсний сургууль дээрээ балетын тусгай хөтөлбөрийн анги нээснээ зарлалаа.

“Хаврын балетын хөтөлбөр” нь анхан шат, үндсэн элсэлтээс хоцорсон болон балетын сургалтад явахыг хүсэж байгаа байгаа хүүхдүүдэд зориулагдах бөгөөд 3 сарын хугацаанд үргэлжилнэ. Хамгийн гол нь ОХУ болон мэргэжлийн урлагийн сургууль төгссөн,  Монголын балетын үндэсний сургуулийн олон жилийн туршлагатай шилдэг багш нар таны хүүхдэд балетын суурь болон үндсэн ойлголт, дасгал, хөдөлгөөн, мэдлэгийг сургалтын зөв арга барил, техникээр тавьж өгнө.

Хүүхдүүдийн авьяас, дотоод уран ертөнцийг нээх боломжийг олгох хөтөлбөрт балетын сургалтад хамрагдах хүсэлтэй 6–11 насны хүүхдүүдийг Монголын балетын үндэсний сургуулиас бүртгэж эхэлсэн ба “Хаврын балет” хөтөлбөр 2026.03.01-нээс эхэлнэ.

Хүүхдүүдэд өмнө нь балетаар суралцсан байх хатуу шаардлага тавихгүй, ажлын өдрүүдэд цагийн хуваариа сонгон суралцах боломжтой. Төлбөрийн хувьд Үндсэн төлбөрөөс хөнгөлөлттэй. Мөн авьяас өгөгдлийн тэтгэлэгтэй.

Хөтөлбөрийн хүрээнд:
 

  • 6-7 насны хүүхдүүд: Балетын анхны дасгалуудад орж дараагийн шат буюу Сонгодог балетын хөтөлбөрт бэлтгэгдэнэ
     
  • 8-11 насны хүүхдүүд: Сонгодог балетын зөв суурийн эхлэл тавигдана
     
  • Амжилттай дүүргэсэн сурагчид Батламж гардана


Хэрхэн бүртгүүлэх вэ?
 

  • Бүртгэлийн хуудсыг бөглөн илгээснээр Балетын сургуулиас холбогдож, сургалтын мэдээлэл, тохирох цагийн хуваарийг танилцуулна.
  • Холбогдох утасны дугаар: 77070808, 80180808
  • Имэйл хаяг: balletschoolmongolia@gmail.com


Хаяг: ХУД, 15-р хороо, Гандийн гудамж, Романа резиденс, 202 тоот

Сонирхуулахад, Монголын Балетын Үндэсний Сургууль нь “Балет бол хүн бүрт зориулагдсан урлаг” уиатайгаар 2015 оноос хойш хүүхэд, залуус, насанд хүрэгчдэд балетын гоо зүй, мэдлэг, урам зоригийг сургалт, хөтөлбөр, тоглолтоор дамжуулан хүргэсээр ирсэн билээ.
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top