2 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-25 см нэмэгдэж, 35-165 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон байна. Харин Гичгэнэ, Суман Хойттамир болон Сэлэнгэ мөрний адгаар мөсний зузаан 5-20 см нимгэрсэн байна.
Иймд зарим голуудын мөсний зузаан цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан нимгэрч байгаа ба нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа тул иргэд, малчид, жолооч та бүхнийг цаг хэмнэх, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр явах болон авто тээврийн хэрэгслээр зорчихгүй, баталгаат зам гүүрээр явахыг анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )