Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Манай охиныг согтуу хүмүүс машиндаа чихэж суулгаад хүчиндэх гэж оролдож, цүнхтэй эд зүйлсийг аваад явсан байна” гэх, дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад 30 настай эмэгтэйг 16-20 насны А нарын бүлэг этгээд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэлдээ хүчээр суулган хүчирхийлэхээр завдаж, дээрэмдсэн болох нь тогтоогдсон.
Дээрх этгээдүүд нь өмнө нь удаа дараа гэмт хэрэг үйлдэж байсан болохыг тогтоож мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Иргэд та бүхэн шөнө оройн цагаар гэрэлтүүлэг муутай, хяналтын камергүй, олны хөл хөдөлгөөн багатай газраар ганцаараа аль болох зорчихгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )