Монгол Улсыг зорин ирсэн жуулчдын тоо 60 мянгад хүрчээ

2 цагийн өмнө

2026 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар Монгол Улсыг нийт 60,638 жуулчин зорин иржээ. Жуулчдыг улсаар нь авч үзвэл хөрш орнууд болон Зүүн Азийн зах зээлүүд тэргүүлж, Европ болон Америк тивээс ирэх жуулчдын тоо тогтвортой нэмэгдэж байна гэж Нийслэлийн Аялал Жуулчлалын Газраас мэдээллээ. 

Хоёрдугаар сард ирсэн жуулчдын тоо

  • ОХУ-7,840
  • БНХАУ-4,431
  • БНСУ-1,297
  • Япон - 476
  • АНУ-145
  • Герман-138
  • Франц -71
  • Австрали -34.

Өнгөрсөн сард буюу нэгдүгээр сарын 26-ны байдлаар манай улсад ирсэн жуулчдын тоо 41,560-д хүрчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top