
Жүжигчин Ким Тэ Хи Hannam The Hill дэх үл хөдлөхөө 128 тэрбум воноор худалджээ. Тэрээр уг үл хөдлөхөө 7 жилийн өмнө 42.3 тэрбум воноор худалдан авч байсан бөгөөд үнэлгээг нь гурав дахин өсгөн, 85 тэрбум вонын ашигтай ажилласан нь олны анхаарлыг ихээр татаад байна.
Сөүлийн хамгийн алдартай орон сууцны хорооллуудын нэг болох уг газарт BTS хамтлагийн гишүүд болох RM, Jimin, жүжигчин Су Жи Соб, LG Group-ийн дарга Ку Кван Му зэрэг хэд хэдэн алдартнууд амьдардаг байна.
233м.кв бүхий талбайтай Ким Тэ Хигийн энэхүү орон сууцыг Sambu I&C компанийн гүйцэтгэх захирал Гу Жа Гвон хэмээх эрхэм худалдан авчээ. Тус компани нь нийт 40 мянга гаруй ажилтантай томоохон корпораци бөгөөд АНУ, Хятад, Польш зэрэг улсуудад салбартай, жилийн орлого нь 2 их наяд вон давдаг байна.
.png)


Сэтгэгдэл ( 0 )