Пак Мин Ён 37 кг хүртэл турсан аргаасаа хуваалцжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Өмнөд Солонгосын жүжигчин Пак Мин Ён 37 кг хүртэл турсан аргаасаа хуваалцжээ. 

2024 онд үзэгчдийн хүртээл болсон "Миний нөхөртэй гэрлээч" кинонд тоглохдоо тэрээр 37 кг хүртэл жин хассан нь багагүй маргаан дагуулж байсан. Тэрээр энэ удаад ч мөн жингээ хасаж, "Siren’s Kiss" кинонд дүр бүтээсэн байна. 

Даатгалын залилангийн хэрэгт сэжиглэгдэж буй бүсгүйн дүрийг уг кинонд бүтээсэн тэрээр "Түүний эргэн тойронд маш олон эмгэнэлт явдал болсон учраас тэр хоол иддэггүй, зөвхөн ус болон архи л уудаг" хэмээн саяхан болсон кино промоушны үеэр ярьжээ. Тиймэс Пак Мин Ён дахин 37 кг хүртэл жин хассан байна. 

Дүрийнхээ харанхуй талыг илүү тодруулахын тулд тэрээр зураг авалтын үеэр өдөрт 3 литр ус ууж, мацаг барьдаг байжээ. Зураг авалт дуусмагц хэвийн жиндээ эргэн орсон тэрээр жүжигчин хүний хувьд энэ нь байх ёстой зүйлсийн нэг хэмээжээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top