
Жүжигчин, дуучин Селена Гомесийг нөхрөөсөө салахыг шүтэн бишрэгчид нь уриалж эхэлжээ. Учир нь түүний нөхөр Бенни Бланко саяхан оролцсон подкастдаа хөлийн ул нь халтар болсон байдалтай харагдсан нь ийнхүү олон нийтийг "галзуурахад" хүргэжээ.
Буйдан дээр хөл нүцгэн суух тэрээр подкастын үеэр хэн бүхэнд сонсогдохуйц чанга унгасан нь мөн л шүүмжлэл дагуулав. Интернэт орчинд дэлхийн хамгийн олон дагагчтай эмэгтэй алдартан чухам яагаад түүнтэй гэрлэхийг сонгосон талаар хэлэлцүүлэг өрнөж эхэлжээ.
Бенни Бланкогийн хувьд хувийн ариун цэврийн асуудлаар анх удаа олны хэл аманд өртөж буй хэрэг биш. 2024 онд өгсөн ярилцлагадаа тэрээр өдөр бүр шүршүүрт орох шаардлагагүй гэж үздэг тухайгаа ярьсан бөгөөд хүнээс өөрийнх нь байгалийн үнэр үнэртэж байхад хамгийн дуртай гэдгээ ярьсан байна.
.png)
.png)


Сэтгэгдэл ( 0 )