
2026 оны Дэлхийн байгалийн гэрэл зургийн тэргүүн шагналыг Австралийн зурагчин Жоно Аллен хүртлээ. Тэрээр дэлхийд маш ховор бөгтөр халимны цагаан өнгөтэй тугал эхтэйгээ хамт явж буй зургийг Тонга улсад авч чаджээ. Цагаан тугалд "Махина" буюу Тонга хэлээр "Сар" гэдэг нэр өгчээ. Альбинос буюу халимны цагаан тугал 40 мянгад нэг тохиолддог байна. Энэ гэрэл зургийг авсан Жоно Аллен 51 орны 1,500 гаруй зурагчинтай өрсөлдөн тэргүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )