Жүжигчин Пак Сү Хоны ахад 3.5 жилийн ХОРИХ ЯЛ оноожээ

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Өмнөд Солонгосын жүжигчин Пак Сү Хоны ахыг хөрөнгө завшсан хэрэгт буруутган 3.5 жилийн хорих ял оноосон бол бэр эгчид нь 1.6 жилийн хорих ял, 2 жилийн тэнсэн харгалзах ял тус тус оноосон байна. 

Түүний ах 2022 оны 10-р сард Lael болон Mediaboom агентлагуудаар дамжуулан Пак Сү Хоны 2011-2021 оны хооронд хуримтлуулсан орлогыг завшсан гэх бөгөөд ойролцоогоор 4.8 тэрбум вон завшжээ. 

Анхан шатны шүүхээс 2 тэрбум вон завшсан хэмээн үзэж, ахад нь 2 жилийн хорих ял, эхнэрт нь нотлох баримт хангалтгүй гэх шалтгаанаар ял оноохоос татгалзжээ. Гэсэн ч давж заалдах шатны шүүхээс тэднийг гэм буруутай хэмээн үзэж ийнхүү дээрх ялыг оноосон байна. 

2022 онд болсон анхан шатны шүүх хурлын үеэр Пак Сү Хоны аав шүүх танхимд түүнийг заналхийлж, хөнөөнө хэмээн сүрдүүлсэн нь олон нийтийг цочирдуулж байсан. Цагдаа нар түүний аавыг нэн даруй зогсоон саатуулсан бол Пак Сү Хон цочролд орсны улмаас амьсгалын дутагдалд орж, ухаан алдан унаж, улмаар яаралтай тусламжийн машинаар эмнэлэгт хүргэсэн байна. 

Комедиан Пак Сү Хоны аав том хүүгийнхээ хэргийг өөрөө үүрэх бодолтой байсан учраас шүүх танхимд тийнхүү аашилсан гэдэг. Мөн мөнгө хувьдаа завшсан хэргээс гадна Пак Сү Хоны нэр дээр амь насны нийт найман даатгал хийлгэжээ. Түүнийг нас барсан тохиолдолд даатгалын мөнгийг ах нь авахаар гэрээ байгуулсан гэх мэдээлэл тухайн үед цацагдаж байсан нь олон нийтийн багагүй цочирдуулж байсан билээ. 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top