.jpg)
Netflix-ийн бүтээл "The Art of Sara" кино шүүмжлэгчдийн зүгээс чамгүй өндөр үнэлгээ аваад байна. Учир нь уг кино өнөөгийн нийгмийн жинхэнэ дүр төрхийг тод томруунаар харуулж байна хэмээн үзжээ.
Кинонд тансаг зэрэглэлийн хуурамч брэнд бий болгосон Сара Ким хэмээх бүсгүйн тухай өгүүлнэ. Эхний хэсэгт тоомжигүй, чинээлэг, нууцлаг нэгний дүрээр гарч ирэх түүний нууц анги бүрт ил болсоор, эцэст нь түүний бүтээсэн эзэнт гүрэн цаашид хэрхэх, тэр үнэхээр луйвар хийсэн үү, брэндийн үнэ цэн гэж чухам юу болох талаар олон асуулт ургаж гарахад хүргэнэ.
Үндсэн үнэ нь 200 мянган вон орчим болох Boudoir брэндийн цүнхээ тэрээр 100 сая вон хүртэл үнэ хүргэн, эрэлттэй, зөвхөн дээдсийн хүрээллийнхнхий хэрэглээ болгож чаддаг. "Хэрвээ хуурамч зүйлийг жинхэнээс нь ялгаж чадахгүй бол хуурамч гэдгийг нь яаж мэдэж чадах юм бэ?" хэмээх түүний хэлсэн үг нь философийн түвшинд хүмүүсийг өдөөн хатгаж буй нэг хэлбэр бөгөөд хэрэглээнд суурилсөн өнөө цагт "жинхэнэ" гэж чухам юу болох талаар эргэлзээ үүсгэж орхидог.
Энэ нь Өмнөд Солонгост үүсээд буй өнөөгийн нөхцөл байдлын жинхэнэ төрх хэмээн нэгэн сэтгэл судлаач хэлсэн бөгөөд хүмүүсийн өмсөж зүүж, эдэлж хэрэглэж, идэж ууж буй зүйлс нь өөрөө хүссэндээ бус, нийгмийн байр суурийг нь тодорхойлдог болсонтой холбоотой гэв. Яг одоогийн байдлаар тус улсад дубай шоколад идэх нь трэнд болоод байгаа бөгөөд энэхүү трэндээс хоцорсон хүн өөрийгөө "хүн биш" мэтээр мэдрэх FOMO үүсдэг байна.
Соёл судлаач Хэ Жэ Гён энэхүү "өлсгөлөн" байдал нь манай үндэстний онцлог хэмээн тодорхойлоод солонгосчууд тансаг эд зүйлсэд онцгой ач холбогдол өгдөг хэмээжээ. Үүний улмаас "брэнд галзуурал" үүсдэг аж.
Киноны ар дахь бодит түүх
2006 онд 2006 онд Vincent & Co хэмээх брэнд тус улсад хүчээ авав. Европын хааны гэр бүлээс гаралтай олон зууны түүхтэй Швейцарь хэмээн нийгэмд танилцуулагдсан уг брэнд үнэн хэрэгтээ цагны эд ангиа хятадаас оруулж ирдэг, үйлдвэрлэлийн өртөг нь 80-200 мянган вон хүрдэг байв. Харин худалдаалах үнэ нь дунджаар 97.5 сая вон хүрдэг байсан ба алдартнууд болон элитүүдийн дунд газар авчээ.
Эцэст нь эдгээр хүмүүс хуурамч, чанаргүй бараа болохыг нь олж мэдсэн ч нэр хүндээ хадгалахын тулд чимээгүй өнгөрчээ. Энэхүү үйл явдал "The Art of Sara" кинонд ч мөн гардаг.
Брэнд хэрэглээ гэж чухам юу вэ? Брэнд чанарт оршдог уу, эсвэл зөвхөн нэр хүнд дээр л оршдог уу?...
.png)

Сэтгэгдэл ( 0 )