
АНУ болон Израиль улсууд орон нутгийн цагаар бямба гарагт Иранд томоохон хэмжээний дайралт хийж, Ираныг олон жилийн турш удирдсан Аятолла Али Хаменеи агаарын цохилтын үеэр амиа алдаад байгаа билээ. Энэхүү үйл явдал дэлхий дахинд үзүүлэх нөлөө их тул дэлхийн удирдагчид өөрсдийн байр суурийг илэрхийлж эхлээд байна.
Манай улсын хувьд дайны бүсээс хол хэдий ч эдийн засгийн хувьд эрсэлд орж болзошгүй. Харин бидний хөрш улсууд болох ОХУ болон Хятадын төрийн тэргүүнүүд уг үйл явдалд дараах байр суурьтай байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Израилийн цохилтыг буруушаасан ч шууд цэргийн оролцооноос зайлсхийж, өөрийгөө зуучлагчийн байр сууринд тавихыг оролдож байна. Орос улс Иранд зэвсэг, техник нийлүүлэх, удирдагчид нь Москва руу дүрвэх боломж олгох зэрэг дэмжлэг үзүүлж болох ч газар дээр нь цэрэг оруулах магадлал маш бага гэж шинжээчид үзжээ. Путин мөн дайн нь маргааны шийдэл биш гэдгийг тодотгоод дипломат байдлаар асуудлаа шийдэхийг уриалсан байна.
Хятадын хувьд АНУ–Израилийн довтолгоог буруушаасан ч Ираныг шууд хамгаалсангүй. Бүс нутгийн тогтвортой байдлыг дэмжих, дипломат замаар асуудлыг шийдэхийг уриалж буй Хятад Улс Ираны пуужингийн чадавхийг сэргээхэд технологийн болон цэргийн техникийн туслалцаа үзүүлж байгаа ч шууд цэргийн оролцооноос зайлсхийжээ. Мөн өөрийн улсын ард иргэдийг хамгаалахын тулд асуудлын дипломат аргааг шийдвэрлэхийг санал болгожээ.

Сэтгэгдэл ( 0 )