Мазаалайн генетикийн цогц судалгаа эхэллээ

Б.Сэцэн | Zindaa.mn
3 цагийн өмнө


Устаж үгүй болох аюулд орсон говийн “Мазаалай” баавгайн анхны цогц генетикийн судалгааг Монгол Улсад эхлүүллээ. Байгаль орчны лабораторийг өнгөрсөн жил дэвшилтэт генетикийн судалгааны тоног төхөөрөмжөөр тоноглосон юм. Үүн дээр үндэслэн энэ онд уг судалгааг эхлүүлж байгаа аж. Энэ судалгаагаар мазаалайн популяцийн тоо толгой, хүйсийн харьцаа, насны бүтэц, өсөлтийн хурд, өсгөж боломжийг шинжлэх ухааны үндэстэйгээр боловсруулах боломжтой болох юм.

Монгол Улс нь мазаалайн амьдрах цор ганц бүс нутаг юм. БНХАУ-ын техникийн дэмжлэгтэйгээр хийсэн өмнөх судалгаагаар мазаалайн тоо толгой 50 орчим гэж тооцоолсон. Улаан номд устаж үгүй болох аюулд орсон энэ амьтан цаг уурын өөрчлөлт, хоол тэжээлийн хомстол, амьдрах орчны доройтол зэргээс шалтгаалан тоо толгой нь буурч байгаа юм.

Засгийн газраас 2023 онд мазаалай баавгайг үндэсний бахархалт амьтан болгон зарласан түүхтэй. Жил бүрийн хоёрдугаар сарын 28-ны өдрийг мазаалайг хамгаалах өдөр болгон зарласан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top