Том Холланд, Зендаяа нар нууцаар гэрлэсэн гэв

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Жүжигчин Том Холланд болон Зендаяа нар нууцаар гэрлэсэн тухай стилист Лоу Роуч "SAG Actor Awards 2026"-ийн үеэр ярьжээ. 

Жүжигчин бүсгүйн стилистээр олон жилийн турш ажиллаж буй тэрээр "Хуримын ёслол аль хэдийнэ болж өнгөрсөн. Та нар л үүнийг анзаараагүй байх. Энэ бол туйлын үнэн зүйл" хэмээсэн байна. 

Өнгөрсөн сард Зендаяа зүүн гарын ядам хуруундаа 5 каратын очир алмаазан бөгж зүүн гарч ирсэн нь тэднийг хуримаа хийсэн байж болзошгүй хэмээх хардлагыг анх төрүүлж байсан. Хосууд 2024 онд сүй тавьсан бөгөөд хосуудын хэн хэн нь хувийн харилцаагаа нийтэд дэлгэх хүсэлгүй тул үүнийг ч мөн нам гүмхэн өнгөрүүлсэн тул хуримын ёслолоо ч мөн нууцаар хийсэн байх боломжтой гэнэ.

Тэд анх 2017 оноос эхлэн болзож эхэлсэн. 2021 он хүртэл тэднийг болзож буйг олон нийт мэдээгүй бөгөөд өнгөрсөн жил завгүй цагийн хуваарийн улмаас хосууд хуримын тов хараахан гаргаагүй байгаа тухай эх сурвалж дурдаж байжээ. Тиймээс өнгөрсөн оны сүүлээр, эсвэл 2026 оны эхээр хосууд зөвхөн ойр дотнынхны хүрээнд хуримын ёслолоо хийж өнгөрүүлсэн байх магадлалтай хэмээн шүтэн бишрэгчид нь таамаглаж байгаа ажээ. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дондогдулам(202.9.47.39) 2 цагийн өмнө

Тэд үхсэн ч монголчууд ямар хамаа бна. Том холланд гомо зүгээр жүжүг

0  |  0
Дондогдулам(202.9.47.39) 2 цагийн өмнө

Тэд үхсэн ч монголчууд ямар хамаа бна. Том холланд гомо зүгээр жүжүг

0  |  0
Top