Хорт хавдраар өвчилсөн Чу А ихэр хөвгүүдтэй болжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Дуучин Чу А умайн хүзүүний хорт хавдраар өвчилсний дараа ихэр хөвгүүдтэй болсон баярт мэдээгээ хуваалцжээ. 

Crayon Pop хамтлагийн гишүүн энэ сарын 27-нд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан ихэр хөвгүүдтэй болсон тухайгаа мэдээлжээ. Энэ тухайгаа тэрээр "Өхөөрдөм хөөрхөн 2.46 кг болон 2.38 кг хөвгүүд. Тэд чангаар уйлж, эрүүл саруул энэ орчлонд ирлээ. Тэд эрчимт эмчилгээ шаардлагагүй эцэг, эхийнхээ дэргэд байгаа. Надад эсэн мэнд амаржихыг ерөөж байсан бүхий л хүмүүстээ баярлалаа" гэжээ. 

Дуучин бүсгүй 2012 онд өвөрмөц байдлаараа олонд танигдсан хамтлагийн гишүүнээр дебютээ хийж байсан. 2021 онд өөрөөсөө 6 насаар ах бизнесмэн эртэй гэр бүл болсон тэрээр удалгүй умайн хүзүүний хорт хавдраар өвчилж, мэс засалд оржээ. Хорт хавдраа ялан дийлснийхээ дараар тэрээр үр шижлүүлэн суулгуулах замаар ийнхүү хоёр ихэр хүүтэй болсон байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top