GD урд насандаа англи хүн байсан гэв

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

BIG BANG хамтлагийн ахлагч GD өнгөрсөн амьдралдаа чухам хэн байсан болохоо ховсын тусламжтайгаар олж мэдсэн тухайгаа хуваалцжээ. 

Тэрээр өөрийн юүтүб хуудаснаа нийтэлсэн байх ба алдарт дуучин маань урьд насандаа эхнэр, хүүхдүүдийн хамтаар амьдардаг багш хүн байжээ. Ховсын эхэнд бага насаа эргэн дурсаж, үүний дараа өнгөрсөн амьдралаа харж эхэлсэн тэрээр "Би костюмтай, нүүрэндээ их үстэй, англи хүн байсан юм шиг санагдаж байна. Миний нэрийг Ларри гэдэг. Би өөрийгөө багш байсан гэж бодож байна. Тэр дундаа яруу найраг, эсвэл уран зохиолын хичээл заадаг байсан бололтой. Би гэр бүлтэй, мөн тэдэндээ хайртай. Мөн би бусад багш нарынхаа хамтаар Солонгост хөлөг онгоцоор ирж, урт хугацаагаар суурьшин, тэр ч бүүх хэл алдартай нэгэн болсон" гэжээ. 

Ховсчин түүнээс амьдралынхаа хамгийн хайртай хүн нь хэн болохыг асуухад тэрээр эргэлзээгүй "ээж" хэмээн хариулсан байна. Мөн амьдралынхаа үнэт зүйлийг "бусадтай хуваалцах" гэж нэрлэсэн бол өнгөрсөн амьдралаа дуусч буй мөчийг дурсахдаа "Би харамсахгүй байна. Учир нь би хийхийг хүссэн олон зүйлээ туршиж үзсэн. Энэ амьдрал маань амар амгалан байгаасай гэж хүсэж байна. Хөгжмөөр дамжуулан амар амгаланг олж авч чаддаг амьдрал байгаасай гэж хүсэж байна" хэмээсэн байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top