ОХУ-ын төрийн өмчит “Газпром” компанийн Нефтийн компанийн ахлах менежер Антон Джалябовыг авлигын хэргээр Санкт Петербург хотноо баривчилсан байна. Тэрбээр “Газпром”-ын хөрөнгө оруулалтын газарт ажиллаж байхдаа хахууль авсан байж болзошгүй аж.
ОХУ-ын Дотоод хэргийн яамны мэдээлснээр Антон Джалябов нь 2021-2022 оны хооронд “Газпром Инвест”-тэй гэрээ байгуулсны хариуд Хар тэнгисийн Сочи хотын амралтын газарт 30 сая рублийн моторт завь, орон сууц авсан нь тогтоогджээ. Мөрдөн байцаалт яг одоо үргэлжилж байгаа ч арилжааны хэд, хэдэн байгууллагын удирдлагуудаас удаа дараа хууль бус төлбөр авсан нь эхний байдлаар тогтоогдсон байна.
ОХУ-ын “Интерфакс” агентлагийн мэдээлснээр Антон Джалябов нь “Газпром”-д 25 орчим жил ажилласан нэгэн байжээ. Түүнийг Москва хотын урьдчилан хорих төвд саатуулж байна.

Сэтгэгдэл ( 0 )